This is a past event. Registration is closed. View other Business Council of Mongolia events.
Save the date
Save the dateApril 4, 202411:00 AM - 12:30 PMGMT-4 Add to Calendar
Organizer
Organizer
Contact Person: Anudari Onondorj
Event Details
Event Details

Улсын Их Хурлаас Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг 2023 оны 12-р сарын 9-нд баталж, 2024 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.


Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн зорилт бол төр, хувийн хэвшилтэй урт хугацаанд түншилж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх явдлыг дэмжих юм. Төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар үйлчилгээний салбарт өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, урт хугацаанд төсвийн ачааллыг бууруулах, хувийн хэвшил дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг олон давуу талыг бүрдүүлнэ гэж үздэг.


Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн танилцуулга, мэдлэг хуваалцах уулзалтыг Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүдэд зориулан 2024 оны 4-р сарын 4 өдөр Эдийн засаг, Хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндоржоор удирдуулан зохион байгуулах гэж байна. Гишүүд энэхүү уулзалтад оролцсоноор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн зохицуулалтууд, үзэл баримтлал хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох юм. Эдийн, засаг хөгжлийн яам Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг боловсруулсан ба Дэд сайд Г.Түвдэндорж энэхүү хуулийн хэрэгжилтийг хариуцдаг болно.


2024 оны 4-р сарын 4-ний өдрийн өглөөний 11 цагт Шангри-ла Оффисийн 2203 тоотод болох энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Sponsors and Partners
Sponsors and Partners
Community
Community

Connect with 53 people attending this event