This is a past event. Registration is closed. View other Business Council of Mongolia events.
Save the date
Save the dateMarch 1, 20243:00 PM - 5:30 PMGMT-5 Add to Calendar
Venue Location
Venue Location

Novotel, Ulaanbatar

Mongolia

Show on map
Organizer
Organizer
Contact Person: Suvd Nergui
Event Details
Event Details

2024 онд Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна.


Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан БНХАУ-ын Хармөрөн мужийн Олон Улсын Үзэсгэлэн Экспо хөгжлийг дэмжих төвөөс санаачлан БНХАУ-аас Монгол Улсад Хөрөнгө Оруулагчдын Зунхуа Нийгэмлэг, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил олгогч Эздийн Нэгдсэн Холбоо болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран 2024 оны 3-р сарын 1-ний (Баасан) 15:00-17:30 цагт "NOVOTEL" зочид буудлын хурлын танхимд "Монгол Улс - БНХАУ (Хармөрөн муж) Худалдаа Хамтын Ажиллагааны Форум 2024 Хөрөнгө Оруулалтын Танилцуулга Уулзалт"-ыг зохион байгуулах гэж байна.


Энэхүү танилцуулга уулзалт нь Хармөрөн мужийн олон улсын үзэсгэлэн экспо хөгжлийг дэмжих төв, Хармөрөн муж, хотын (бүс нутгийн) худалдааг дэмжих байгууллага, эдийн засаг, худалдааны хэлтсүүд болон тус мужийн хөдөө аж ахуй, технологи, уул уурхай, ногоон эрүүл хүнс, олон улсын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компани байгууллагууд Монгол улсад бизнесээ сурталчлах, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


Энэхүү форумд оролцох хүсэлтэй ААН, байгууллагууд Та бүхнийг 2024 оны 2 сарын 26-ны өдрийн 12:00 цагаас өмнө бүртгүүлэн өргөнөөр оролцохыг урьж байна.




Sponsors and Partners
Sponsors and Partners
Community
Community

Connect with 21 people attending this event

BBWMEA